Хандив

Манай төсөл одоогоор монголд улс даяар бүх нярайг түнхний үений дутуу хөгжлийн үзлэгт хамруулах урьдчилан сэргийлэх үндэсний хөтөлбөр болсон. 2017 онд бид бас Тажикистанд туршилтын төслийг эхлүүллээ.

Харамсалтай нь тус улсуудын засгийн газраас манай төсөлд материаллаг дэмжлэг үзүүлэх боломжгүй юм.

Төсөлд хамрагдсан бүх эмч нар сайн дурын үндсэн дээр ажилладаг бөгөөд тэд ямар нэгэн төлбөр авдаггүй. Гол нь  эмч нарыг сургалтын явуулж мөн үзлэг хийх болон эмчлэх хэрэгслэл, эмч нарыг сургалтын материалыг санхүүжүүлдэг. Хэрэгцээтэй тохиолдолд зохион байгуулалтын болон орчуулгын зарим ажлыг санхүүжүүлдэг. Төслийг дагалдан  эрдэм щинжилгээний ажлууд хийгддэг бөгөөд уг сэдвийн талаархи олон янзын судалгаа байнга хэвлэгдэн гардаг.

Манай төсөл нь хандив, тусламжаар санхүүжигддэг.

Таны үзүүлсэн тусламж дэмжлэгтэйгээр эдгээр улсын ирээдүй хойч болсон хүүхдүүд түнхний үеийн эмгэгээс болж насаараа өвчинд өртөж, тахир дутуу болохоос урьдчилан сэргийлж чадах бөгөөд зөвхөн тогтмол үзүүлсэн хандив тслалцаатайгаар төсөл маань  тогтвортой хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Хэрэв та өөрийн хандивыг тодорхой, нарийн зүйлд зориулахаар шийдсэн бол  хаягаар бидэнтэй холбоо барина уу.

Манай төсөл ашгийн бус байгууллага бөгөөд хандивлагчдын мөнгөнд татвар ноогдуулдаггүй.

General Electric, Швейцарь

Бид General Electric компанид Монгол улсын эмнэлгүүдэд хэрэглэж байгаа хэт авиан оношлогооны аппаратыг боломжийн үнээр нийлүүлж байгаад болон бидэнд цаг наргүй  дэмжлэг үзүүлдэгт талархаж байна.

http://www.ge.com/ch/de/

Хатагтай Алине Вайднер 

Хатагтай Алине Вайднер 2016 оноос хойш маш их зүтгэлтэйгээр эх орон Герман улсдаа тюбингер дөрөөвч (хэрэглэгдсэн) цуглуулж бидэнд өгдөг ба эдгээр дөрөөвчийг Монголд хэд хэдэн удаа давтан хэрэглэж байна. 

Европийн орнуудаас бидэнд хандив ергех хаяг:

Банкны дугаар 91-21924-2 EUR   IBAN CH93 0900 0000 9121 2924 2

Хулээн авагч:

Swiss-Mongolian Pediatric Project  (SMOPP)

CH-6340  B  a  a  r

BIC (SWIFT CODE)

POFICHBEXXX

euroSIC Clearing-Nr. Finanzinstitut: 9000 (Postfinance AG, CH-3030 Bern)

http://hueftdysplasieschienen-spenden.jimdo.com/

orthopunkt AG, Золотурн

Бид orthopunkt AG, Золотурн компанид бидэнд хүүхдийг бэхлэх Sonofirst өлгийг хямдарсан үнээр нийлүүлж байгаад маш их талархаж байна. Эдгээр өлгий нь түнхний хэт авиан зев оношлогоонд зайлшгүй хэрэгтэй ба шинжилгээний үед дамжуулагчийн буруу байрлалаас болон гарах алдаанаас урьдчилан сэргийлдэг. Дамжуулагчийн буруу байрлалаас үүдсэн алдаа нь оношлогоо хийх боломжгүйд хургэдэг. Бусад бэхлэх өлгийнүүдээс ялгаатай нь Sonofirst өлгий нь нярайг маш энгийнээр болон баттай бэхлэх боломж олгодог.

дэлгэрэнгүй мэдээллийг дараахь холбоосоор орж үзнэ үү:

www.sonofirst.ch.

Otto Bock AG

Бид түүнчлэн Otto Bock AG компанид тюбингер дөрөөвч боломжийн нөхцөлөөр нийлүүлж байгаад талархаж байна. Эдгээр тюбингер дөрөөвч нь төрөлхийн түнхний мултрал эмчлэх маш чухал хэрэглэл юм. 

www.ottobock.de

Александра Кунц

Уран бүтээлч, график дизайнер Александра Кунцэд манай эмблемыг мэргэжлийн  түвшинд бэлдэж егсенд маш их баярлалаа.

(www.alexandrakunz.ch)

Бас хувиараа хандрив өргөсөн хувь хүмүүст талархалаа илэрхийлье!